ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ирэх сарын тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцууллаа. Тэрбээр “Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар боллоо.
- Хоёрдугаар сарын 3-нд Сөүл-Улаанбаатар,
- Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар,
- Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
- Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ. Тус нислэгээр нийт 840 орчим иргэн эх орондоо ирэх юм" гэв.