НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Хоногийн хугацаанд анх удаа угаарын дуудлагагүй 24 цагийн турш тайван хонолоо. Аравдугаар сараас хойш төвийн зургаан дүүрэгт угаарын хийд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлагагүй байлаа. гэдэг маш сайхан мэдээ. Нийслэлийн онцгой комиссын тушаалаар хөдөлгөөнт эргүүлүүд төвийн зургаан дүүрэгт өдрийн 11.00 цагаас оройн 24.00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү хөдөлгөөнт эргүүлүүд сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт, түүхий нүүрс хэрэглэхгүй байхад анхаарал тавин ажиллаж байгаа" гэлээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлш борлуулж буй 386 цэг байна. Эдгээр цэгийн түлшний нөөц, сайн картгүйгээр борлуулалт хийхгүй байх тал дээр хөдөлгөөнт эргүүлүүд 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өдөр бүр зохион байгуулах юм байна.