Токио-2020 олимпийн эрх олгох гандболын эмэгтэйчүүдийн тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтууд 2021.03.20-ны өдөр боллоо.
- Серби 23-31 Унгар
- Швед 34-21 Аргентин
- Норвеги 29-24 Румын
- ОХУ 33-26 Казахстан
Тэмцээн-1:
Шведийн багийн тоглолт дуусч, тэд олимпийн эрхээ авч чадлаа. Харин Аргентин Испанийн хэн хожсон нь олимпийн эрхээ авахаар болов. Хэрэв тэнцсэн тохиолдолд Испани эрх авна.
Тэмцээн-2:
Унгар, ОХУ-ны багууд тэмцээн дуусахаас нэг хоногийн өмнө өрсөлдөгч хоёр багаа хожин, олимпийн эрхээ хүртэж байна. Тэдний өнөөдөр болох хоорондын тоглолт нь бэлэгдлийн шинжтэй байх нь тодорхой боллоо.
Тэмцээн-3:
Энэ тэмцээний тоглолтууд маш их сонирхолтой өрнөж байна. Дэлхийн шилдэг багууд энэ хэсэгт сугалаагаар таарсан нь үхлийн хэсэг гэж хэлж болохоор байна. Эхний өдөр Монтенегро олимпийн аварга Норвегийн багтай тэнцсэн. Хоёр дахь өдөр Норвегийн баг Румыны хүчтэй багийг хожив. Норвегийн багийн тоглолт ийнхүү дууссан. Тэдний олимпод орох хувь заяа нь өнөөдөр болох Монтенегро, Румыны багуудын тоглолтоос шалтгаална. Энэ тоглолт маш их өрөслдөөн, сонирхолтой өрнөн явагдах нь мэдээж. Хэрэв Монтенегро хожигдохгүй бол Норвеги, Монтенегро улсын багууд Токио-2020 олимпийн эрхийг шууд авна. Гэвч энэ тоглолтонд Румын хожвол даарх 2 нөхцөл байдал үүснэ.
- 4 ба түүнээс бага онооны зөрүүтэй хожвол: Норвеги, Монтенегро улсын багууд шалгарна.
- 5 онооны зөрүүтэй хожвол: Румыны баг Олимпод өрсөлдөх эрхтэй болно. Ийм тохиолдолд дараах нөхцөл байдал Норвеги, Монтенегро багуудад үүснэ.
- 6 ба түүнээс дээш онооны зөрүүтэй бол: Румын, Норвеги улсууд Токио 2020 олимпын наадамд шалгарна. MONGOLIAN HANDBALL FEDERATION / МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО