Коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас Улаанбаатар хот дахин хатуу хөл хорионы дэглэмд шилжээд 12 хонож байна. Хөл хориог дахин сунгах эсэхийг өнөөдөр УОК, Засгийн газар шийдвэрлэнэ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгээс гаралтай халдвар COVID-19-ийн нэг том голомтот дэгдэлтэд тооцогдож байгаа бөгөөд эх уурхай нь тодорхойгүй халдварын тохиолдол ч бүртгэгдэх болсон. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 469 хүн коронавирусийн халдвартай нь батлагдаад буй.
Ийм цаг үед цагдаа, дотоодын цэргийн 6,799 албан хаагч,
- 07:00-14:30 цаг
- 14:30-22:00 цаг
- 22:00-07:00 цаг гэсэн гурван ээлжээр 520 тээврийн хэрэгсэлтэйгээр хөл хорионы дэглэмийг сахиулан ажиллаж байна.