Н.Номтойбаяр, Х.Тайван нарын зодоон хийсэн бичлэг ил болжээ
1 сарын 17, 2020

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын хүү Х.Тайванд зодуулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан. Тэгвэл тухайн өдөр болсон хэргийн дүрс бичлэг ил болжээ.

Өнгөрөгч оны сүүлээр "Петровис" группийн ТУЗ-ийн дарга Ц.Оюунгэрэлийн охин Б.Шинэзаяа төрсөн өдрөө тэмдэглэх үеэр Н.Номтойбаяр, ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын хүү Х.Тайванд зодуулсан гэх мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан билээ.

Б.Шинэзаяагийн төрсөн өдрийн цайллага Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, “Олимпийн гудамж”, Тээврийн цагдаагийн газрын баруун талд байрлах "G center” барилга дахь "il cavallo" ресторанд 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны орой болжээ.
 
 
Тухайн өдөр Н.Номтойбаяр халамцуу хоцорч очсон бөгөөд өөртэй нь мэндэлсэн Х.Тайванг үгийн зөрүүгүй шанаан тус газар нь цохисон байна. Х.Тайван: “Ах аа та намайг танихгүй байгаа юмуу? Би Тайван байна ш дээ” гэхэд Н.Номтойбаяр “Чамайг би таних ёстой юү лалар аа” гэж хэлээд дахин цохисон бөгөөд ийнхүү цохиход нь Петровис" группийн ТУЗ-ийн дарга Ц.Оюунгэрэлийн охин Б.Шинэзаяа дундуур нь орж өртсөн. 

Н.Номтойбаярын энэ үг, үйлдэлд уурссан Х.Тайван аяга авч шидсэн нь Н.Номтойбаярын толгойн тус газар оносон байна. Тэдний үйлдлийг зочид салгасан бөгөөд үүний дараа өөрийг нь авч гарах гэсэн туслахаа Н.Номтойбаяр тус танхимд мөн зоджээ.
 
 
Өнгөрсөн хугацаанд өөрийн орооцолдсон бүх хэргээ олны нүднээс хав дарж чадсан УИХ-н гишүүн Н.Номтойбаярын танхайн сүүлийн хэрэг ийнхүү ил боллоо.