Шинжээч эмч нарыг шүүх  хурал өнөөдөр үргэлжилнэ
1 сарын 20, 2020

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын асуудал ээдрээтэй байгаа. Тодруулбал,  Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал гэх эмч нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэн тогтоох шүүх хурал 5 дахь өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжлэх юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатын шүүхэд товлогдоод байгаа уг шүүх хуралд дээрх нэр бүхий эмч нарыг “Гэмт хэргийн шинжилгээний хариуг будлиантуулсан байж болзошгүй” гэх үндэслэлээр шүүх юм.

Эдгээр нэр бүхий хүмүүст эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-т  зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа бөгөөд өмнө шүүх хурал 4 удаа хойшлогдож байсан билээ.