Баянхонгор аймгийн Богд сумын Луугар багийн “Элст хүрэм” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 122 км-т, сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ Иргэн Б дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 21:00 цагт Богд сумын Луугар багийн “Элст хүрэм” гэдэг газар нутагладаг малчин Н-аас гарч Баянлиг сумын чиглэлд мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 09:29 цагт ОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу Богд сум дахь Цагаагийн хэсгийн алба хаагчид, Богд, Баянлиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Б /60 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 13:05 цагт Богд сумын Луугар багийн “Тарималын-Ам” гэдэг газар /гэрээс урд зүгт 3 км/-ээс цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.