Шугам сүлжээний худгаас эмэгтэй хүний цогцос олджээ
1 сарын 21, 2020

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, “Ус сувгийн удирдах газрын авто бааз”-ын урд талын дулааны шугам сүлжээний худаг дотор эмэгтэй хүний цогцос байсныг Онцгой байдлын алба хаагчид гаргасан байна. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгч, шалгаж буй. Одоогоор амиа алдсан эмэгтэйн нэр, нас, харьяалал нь тодорхойгүй байгаа аж.