Манай оронд 140 гаруй төрлийн царцаа амьдардаг бөгөөд тэдгээрийн 20 гаруй зүйл нь малын бэлчээр, хөдөө аж ахуйн таримал ургамлын ургацад хөнөөл учруулдаг байна. Тэгвэл энэ хөнөөлт царцааны тоо Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан , Архангай, Орхон зэрэг нийт 15 аймгийн сумдаар элс олширсон байна. Нэг метрквадрат хүрээнд 1-7 царцаа, түүнчлэн Завханы Тэс, Сэлэнгийн Мандал, Хэнтийн Гурванбаянд 18 хүртэлх царцаа тоологдож байгаа нь хэт олшролтын хэмжээнд хүрээд байгаа юм.
Зуны улиралд нэг царцаа 3.75 кг өвс ногоо иддэг байна. Энэ нь хоёр хонины зуны гурван сард идэх ногоотой тэнцдэг гэсэн судалгаа бий. Мөн царцаа нь хоёр жил тутамд үй олноороо өсдөг байна. МЭӨ 1490-904 онд Ливи, Алжирт царцааны нүүдэл их хэмжээгээр тархсаны улмаас тус орны хөдөө аж ахуйн салбар нь хямралд өртөж, 200 мянган хүн өлсгөлөнгөөр нас барсан түүх бий.