Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас малын хулгайн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Бод мал 2020" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд Иххэт сумын II багаас иргэн Б-ийн хоёр тооны адууг хулгайлсан А, Дэлгэрэх сумын III багаас иргэн Ц-ийн хоёр тооны тэмээг хулгайлсан Т, Алтанширээ сумын III багаас иргэн Ш-ийн нэг тооны адууг хулгайлсан Х, Иххэт сумын II багаас иргэн Э-ийн 50 тооны хонийг хулгайлсан Г, З нарын үйлдлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.