Эрүүл мэндийн яамнаас титэм вирусийн тархалтын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д 2020.02.03-ны өдөр нэг иргэн тусгаарлагдсан. Энэ иргэний лабораторийн шинжилгээний хариу сөрөг гарсан буюу титэм вирусийн халдвар илрээгүй. Мөн нэгдүгээр сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирээд Дархан-Уул аймагт очсон нэг иргэнийг тусгаарлан хянаж байна. 2020.02.04 ны өдөр ХӨСҮТ-д нэг иргэнийг эмчийн хяналтад авсан. Үүний хариу маргааш гарна" гэлээ.
Дэлхий дахинаа титэм вирусийн халдвар эрэгтэйчүүдэд давамгайлж байгаа бөгөөд нэг сартай хүүхэд болон 97 настай иргэнд халдвар тархсан тул бүх насныхан сонор сэрэмжтэй байхыг ДЭМБ-ын зүгээс анхаарууллаа.
БНХАУ-аас бусад оронд гарч байгаа халдварын тохиолдол БНХАУ-д аялсан түүхтэй байгаа учраас халдварын голомтод бүс нутгаас ирсэн иргэдэд 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлан ажиглаж халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.