Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хариуцлагатай жижүүрүүд ажиллаж байна
5 сарын 13, 2018

Мод тарих үндэсний өдрөөр олон зуун иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж мод тарьдаг уламжлалтай болсон. Тэгвэл тэдний тарьсан модыг хамгаалахын тулд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс хариуцлагатай жижүүр ажлуулахаар болжээ. Хэдийгээр тус байгууллага ногоон байгууламжийн ургалт, арчлалтад өдөр бүр санаа тавьдаг ч гэлээ салхинд гарахаар очсон иргэд санамсаргүй байдлаар бут, сөөгийг хугалж гэмтээх тохиолдол их гардаг гэнэ. Тиймээс өдөр бүрийн 13-23 цагийн хооронд жижүүр ажиллах ажээ. Жижүүрүүд мөн зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхлэгчидтэй тэмцэх юм байна.

А.ДЭЛГЭР