Амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй, өндөр хоруу чанартай шувууны томуу өвчний дэгдэлт гарсан, шинэ коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн, хүний амь нас эрсэдсэн бүс нутгаас үржлийн өндөг, шувууны мах, хүнсний өндөг, тэжээл, хүнсний бүтээгдэхүүн импортлохыг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хязгаарлажээ. Хязгаарлалт хийж байгаа энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтны эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд ямар нэг эрсдэл үүсгэхгүй байх үүднээс хууль, журам, тушаалын хэрэгжилтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаагаа зохицуулж ажиллахыг мэдэгдсэн байна.
Холбоотой мэдээ