Согтуу жолоочийн буруугаас болж гурван хүн гэмтжээ
2 сарын 18, 2020

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө тус дүүргийн 11-р хороо, 100 айл буюу есдүгээр дэлгүүрийн урд замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь Toyota Corolla Rumion маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтжээ. Хохирогчид Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Toyota Prius маркийн автомашины жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог багажаар шалгахад 1.87 хувийн согтолттой гарсан байна. Согтуу жолоочид Зөрчлийн хэрэг үүсгэсэн бөгөөд гэмтсэн хүмүүсийн гэмтлийн зэргээс шалтгаалан хариуцлага тооцох аж.

Согтуу жолоочийн буруугаас 16-30 насны гурван хүн гэмтжээ