Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийлээ.
"Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор III сарын 2-ныг хүртэл зогсоогоод байсан бөгөөд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа. Мөн манай улсаас Хятадад аялж, зорчиж байгаад ирсэн 179 иргэнийг тусгаарлаж ажиглалт хийсэн. Халдвар одоогоор илрээгүй байна. Гэхдээ нэгдүгээр сарын 30-нд байгуулагдсан Улсын онцгой комиссын ажлын хэсгээс 43 төлөөлөл оролцсон судалгаагаар коронавирус тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Дахин үнэлгээ хийхэд зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл мөн өндөр гарсан. Улсын онцгой комисс дээр хот хоорондын хөдөлгөөнийг хаах тухай яригдаагүй байна. Цаашид Цагаан сарын баяр хүртэл хугацаа байгаа учраас тухай бүрт нь хэлэлцээд, шийдвэр гаргана" гэлээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН №11
Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө
2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаан 08.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
2. | Төлөвлөгөө батлах тухай* | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
3. | Хөрөнгө гаргах тухай | Д.ЦОГТБААТАР |
4. | Тогтоолд өөрчлөлт оруулах тухай | Ч.ХҮРЭЛБААТАР |
5. | Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай | Ч.ХҮРЭЛБААТАР |
6. | Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийн тухай | Ч.ХҮРЭЛБААТАР |
7. | Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт | Ц.НЯМДОРЖ |
8. | Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл | Ц.НЯМДОРЖ |
9. | Протокол батлах тухай | Ц.НЯМДОРЖ |
10. | Тогтоол, журам шинэчлэн батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Ё.БААТАРБИЛЭГ |
11. | “Амгалан дулааны станц” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай | Ц.ДАВААСҮРЭН |
12. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
13. | Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2019 оны ажлын тайлангийн талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
14. | Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
15. | Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
16. | Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар | Н.ЦЭРЭНБАТ |
17. | Эдийн засгийн төлөв байдлын талаар* | Ч.ХҮРЭЛБААТАР |
18. | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагаанд хийх зохицуулалт, арга хэмжээний талаар | Ё.БААТАРБИЛЭГ |