"Voice Mongolia" шоу нэвтрүүлгийн оролцогч Ц.Энгүүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Учир нь тэрээр аавынхаа хамт гэрийнхээ тагтан дээрээс хийн буугаар буудсан байна. Тэрээр буудаж буй бичлэгээ өөрийн цахим хуудсанд байршуулсан бөгөөд харьяа дүүргийнх нь цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж буй ажээ. Ц.Энгүүний тухайд өчигдөр оройны шоу нэвтрүүлгээр хагас шигшээ шатанд шалгарсан дөрвөн оролцогчийн нэг болсон юм.
А.ДЭЛГЭР