ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Тус яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 107 хүнээс 70 хүнийг тусгаарлан тандалт судалгаа хийж байна. Бага баянгийн амралтад 31 хүн, ХӨСҮТ-д есөн хүнийг тусгаарлан ажиглалтыг үргэлжлүүлж байгаа. Дархан-Уул аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг тохиолдол шинээр нэмэгдсэнийг тооцвол нийтдээ 63 хүн хяналтад байна. Сэлэнгэ аймагт 65 хүн ажиглалтад 16 хүн тусгаарлагдсан. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн. Нэгдүгээр сараас хойш 1206 тохиолдлыг тусгаарлан хяналтад авсан. Өнөөдрийн байдлаар 715 хүн ажиглалтад байна. Харин батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал болох 171 хүн байгаа. Өнөөдөр өглөө цагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д шилжүүлэн авчирсан. Тухайн хүний биеийн байдал нь тогтвортой, уушгиндаа нэвчистэй гэх шинж тэмдэгтэй бөгөөд эмчилгээ хийлгэж байна" гэв.
Холбоотой мэдээ