“Хүүхдээ хамгаалъя” аяныг өрнүүлж байна
3 сарын 12, 2020

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс бага насны хүүхдүүдийг ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхдээ хамгаалъя” аяныг өрнүүлж байна.

Аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд бага насны хүүхдийг ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг өгч ажиллаж байна.

Мөн худалдааны төвүүдийн зарлан мэдээлэх хэрэгслээр болон зөөврийн чанга яригчаар дамжуулан олон нийтэд зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байгаа юм.

“ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ” аяны хүрээнд гаргасан зөвлөмж:

  • Эцэг эхчүүд гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртээх, аюул учруулж болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэх.
  • Өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх
  • Хийн түлш, химийн бодис, шатахуун зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс гэрт хадгалахгүй байх.
  • Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах.
  • Хүүхдийг пийшин, зууханд хүрэхээс сэргийлэх.
  • Ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгслийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах.
  • Цахилгааны залгуурыг зориулалтын таглаагаар таглаж, хэрэглэхгүй тохиолдолд тогноос салгаж хэвших.
  • Гал түймрийн болон угаарын аюулаас сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэртээ цоожилж үлдээхгүй байж, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх анхааруулж байна гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.