Улсын онцгой комиссын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн: "Засгийн газраас гадаад улсад байгаа иргэдээ татаж авах ажлыг зохион байгуулж байна. Тусгай үүргийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор 250 орчим иргэнийг авчирна. Онгоц 16:05 цагт Улаанбаатарт бууна. Энэ онгоцоор ирсэн иргэдийн 203-ыг Хан-Уул дүүрэгт байрлах Эх саран сувилалд авна” гэв.
ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр: Маргаашийн өглөөнөөс буюу гуравдугаар сарын 16-ны 07:00 цагаас авто замын хөдөлгөөнийг нээж, хэвийн үргэлжлүүлнэ. Харин зах, худалдааны төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг Нийслэлийн онцгой комисс хуралдан шийднэ” гэдэг мэдээлэл өглөө.