“МИК Холдинг” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатар өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан байна. Тус өргөдлийг энэ дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж, түүний хүсэлтийг хүлээн авч үүрэгт ажлаас чөлөөлжээ. Улмаар ТУЗ-ийн Хараат бус гишүүн, эдийн засагч Ч.Хашчулууныг “МИК Холдинг” ХК-ийн ТУЗ-ийн даргын эрх, үүргийг орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Холбоотой мэдээ