Шинэ коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ
3 сарын 26, 2020

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад орсон хүмүүсийн шинжилгээний хариуг зарлалаа.

"Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 220 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрлээ.

Тандалтаар цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдэж байна.