Төв аймгийн Баянчандмань суманд сэжигтэй тохиолдлоос шинжилгээ авахад халдвар илрээгүй
12 сарын 31, 2020

Төв аймгийн Баянчандмань суманд өчигдөр батлагдсан тохиолдол бүртгэгдсэн эсэх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр "Өчигдөр Баянчандмань суманд батлагдсан тохиолдол бүртгэгдлээ гэх мэдээлэл сошиалиар их явсан. Энэ хүн коронавируст халдварын сэжигтэй гэж үзээд бид очиж шинжилгээ авсан. Бас бүх хавьтлуудаас нь шинжилгээ авсан. Өөрийнх нь болон хавьтлуудынх нь шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй, онош үүсгэгдсэн" гэв.