200 иргэнийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулж байжээ
3 сарын 28, 2020

Баянгол дүүргийн шуурхай штабаас тус дүүргийн III хороонд байрладаг “ИМЭКС ХХК”-ийн "Гэгээ цагаан ордон" нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагааг зогсоожээ.


Шуурхай штабын бүрэлдэхүүн энэ сарын 27-ны 19.30 цагт тус клубт шалгалт хийсэн бөгөөд 200 гаруй иргэнийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулсан тул үйл ажиллагааг зогсоосон байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны А/223 дугаар захирамжийг хэрэгжүүлээгүй, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээжээ.