ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.
Италид улсад өнгөрсөн 24 цагийн дотор 919 хүн нас барсан нь COVID-19 халдвар анх бүртгэгдсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Тус улсад нийт нас баралт 9,134 бүртгэгдсэн байна.
Европ тивд халдвар голомтлон тархаж байгаа улс орнуудад хувийн хамгаалах хэрэгсэл дутмаг байгаагаас эмнэлгийн ажилчдын дунд халдвар тархах явдал өндөр байна. Тухайлбал, Итали улсад эрүүл мэндийн ажилтнуудын 8% нь халдвар авсан бол Испанид энэ үзүүлэлт 16.5 хувьтай байна.
Испани улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 769 хүн халдварын улмаас нас барсан байна. Нийт нас баралт 4,800-г давжээ. Сүүлийн өдрүүдэд тус улсад халдварын улмаас маш олон хүн нас барж байна. Ялангуяа, нийслэл Мадрид хотод 2,400 гаруй хүн нас барсны улмаас цогцос хадгалах үйлчилгээ хүндэрч байгаа тухай өмнө нь мэдээлсэн. Тиймээс Мадрид хотын захиргаанаас Шүүхийн шинжилгээний хүрээлэнд зохицуулалт хийж, 200 орчим цогцос хадгалах төвийг бий болгохоор ажиллаж байгаагаа мэдэгджээ.
АНУ-д халдварын тохиолдол 100 мянга давж, 1,600 гаруй хүн нас барсан бол өнгөрсөн 24 цагт 400 гаруй хүн нас барсан байна.
БНХАУ-д сүүлийн үед илэрсэн халдварын дийлэнх нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа тул тус улс өнөөдрөөс гадаад иргэдийг хүлээн авахаа хориглолоо. "Визтэй болон байнга оршин суух эрхтэй байхаас үл хамааран гадны иргэдийг оуулахгүй. Энэ хоригт дипломат ажилтнууд болон агаарын хөлгийн ажилтнууд хамаарахгүй" хэмээн Б.Янжмаа хэллээ.
Тиймээс эрүүл мэндийн ажилтнуудаа сайтар хамгаалах шаардлагатай байгааг ДЭМБ анхааруулсан байна.