ДАШТ 2018: ОХУ өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй багаа танилцууллаа
5 сарын 14, 2018

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Станислав Черчесов нутагтаа болох ДАШТ-д оролцох шигшээ багийнхаа өргөтгөсөн бүрэлдэхүүнийг зарлалаа. Өргөтгөсөн бэлтгэлд хамрагдах хөлбөмбөгчдийн нэрсийг ОХУ-ын Хөлбөмбөгийн холбооны албан ёсны цахим хуудсанд байрлуулсан байна. 

Өргөтгөсөн бүрэлдэхүүнд 35 хөлбөмбөгч багтжээ. Эдгээрээс дараах 28 нь Новогорск дахь сургалт, дасгалжуулалтын базыг зорих юм байна. Үүнд:

Хаалгачид: Игорь Акинфеев (ЦСКА, Москва), Владимир Габулов («Брюгге», Бельги), Сослан Жанаев («Рубин», Казань), Андрей Лунев («Зенит», Санкт-Петербург).

Хамгаалагчид: Владимир Гранат, Руслан Камболов, Федор Кудряшов (бүгд — «Рубин»), Илья Кутепов («Спартак», Москва), Роман Нойштедтер («Фенербахче», Турция), Константин Рауш («Динамо», Москва), Андрей Семенов («Ахмат», Грозный), Игорь Смольников («Зенит»), Марио Фернандес (ЦСКА).

Хагас хамгаалагчид: Юрий Газинский («Краснодар»), Александр Головин, Алан Загоев (бүгд — ЦСКА), Александр Ерохин, Юрий Жирков, Далер Кузяев (бүгд — «Зенит»), Роман Зобнин, Александр Самедов (бүгд — «Спартак»), Антон Миранчук(«Локомотив», Москва), Александр Ташаев («Динамо», Москва), Денис Черышев («Вильярреал», Испани).

Довтлогчид: Артем Дзюба («Арсенал», Тула), Алексей Миранчук («Локомотив»), Федор Смолов («Краснодар»), Федор Чалов (ЦСКА).

Новогорскийг зориогүй ч өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтсан долоон тоглогч нь хаалгач Маринато Гильерме («Локомотив»), хамгаалагч Владислав Игнатьев («Локомотив»), Дмитрий Комбаров («Спартак»), хагас хамгаалагч Денис Глушаков («Спартак»), Антон Швец («Ахмат»), довтлогч Антон Заболотный («Зенит»), Дмитрий Полоз («Зенит») нар юм байна.

Хөлбөмбөгийн ДАШТ ирэх сарын 14-нөөс долдугаар сарын 15 хүртэл явагдах бөгөөд ОХУ хэсгийн шатанд Саудын Араб, Египет, Уругвайтай учраа таараад байгаа юм.

А.ДЭЛГЭР