Нүүрс тээврийн жолооч биедээ 1.3 кг алт нууж хил нэвтрүүлэхийг завджээ
4 сарын 7, 2020

Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ.


Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газраар 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр нүүрс тнээвэрлэж явсан автомашины жолооч Монгол Улсын иргэн П нь өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлжээ.

 

Улмаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, үнэт металл /алт/, түүх, соёлын дурсгалт зүйл, байлдааны галт зэвсэг, галт хэрэгслийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэгт тооцогддог бөгөөд үйлдсэн этгээдэд 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулдаг.