Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч байна. Эдгээр хүмүүст таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалан хийхэд хариу нь сөрөг гарсан. Цаашид хяналтаа үргэлжлүүлнэ. Ийм сайн мэдээ байна. Ерөнхий сайд хүлээн авч уулзаад надад үүрэг өгсөн. ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нэээгдлээ. Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-аас өгсөн оношлуураар шинжилгээ хийх өрөө нэмэгдлээ. Солонгос 5,000, Хятад 3,000 оношлуур хандивласан байгаа. Улсын хэмжээнд уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс шинжилгээ хийж байгаа.
Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж эхэлсэн.
Ингэж лабаораторийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн нь хяналт сайжирна гэсэн үг. Зарим хүн хүсэлтээрээ шинжилгээ өгье гэж байгааг анхаараарай гэдгийг Ерөнхий сайд хэлсэн.
Франц иргэний бие сайн байна. Түүний ажилладаг "Бадрах энержи" компани эмч, ажилтнуудыг урамшуулаарай гэж ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлалаа. Энэ хандивыг эмч ажилчиддаа урамшуулал болгож өгнө.
2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дарханд тусгаарлагдсан байсан зургаан хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн гээд 222 хүнд шинжилгээ хийлээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 183 хүн байна.
Дөрөвдүгээр сарын 6-н буюу өчигдөр ХӨСҮТ-өөс 65 хүн гарч гэрийн хяналтад шилжин орлоо.
Бид дараагийн нислэгээр ирэх иргэдээ авах бэлтгэлээ хангаж байна" гэсэн мэдээллийг өглөө.