ВОЯЖЕРУУДЫН АЯЛАЛ
5 сарын 14, 2018

АНУ-ын сансрын уудамыг шинжлэн судлах байгууллага НАСА 1977 оны 9 сарын 5-нд "Вояжер-1", 1977 оны 8 сарын 20-нд “Вояжер-2” нэртэй сансрын эрдэм шинжилгээний хөлгийг хөөргөсөн нь ХХ зууны шинжлэх ухаан, техникийн том үйл явдлын нэг болсон билээ. Энэ хоёр хөлөг нарны аймгийн 4 гариг, түүний 48 дагуулыг шинжлэн судлаж дуусаад орчлонгийн хязгааргүй уудам орон зай руу руу эцэс төгсгөлгүй аялалаа эхэлжээ. Хөлгүүдийг тухай үеийн техникийн ололт амжилтыг ашигласан эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжүүдийн тоноглосон бөгөөд эдгээрийн тусламжтайгаар нарны аймгийн тухай үнэлж баршгүй мэдээллүүдийг хүлээн авчээ. 

Мөн хөлөг дээр өөр гаригийн ухаант амьтанд зориулсан “захиаг” бас байрлуулсан байна. (зураг) Хөнгөн цагаан хайрцагт хийсэн алтаар бүрсэн дискэн дээр дэлхийн шинжлэх ухааны ололт, дэлхийн байгаль, хүн амьтан болон хүний ДНК-ийн зураг гэх мэтийн 115 слайдийг уг дискэн дээр бичжээ. Мөн хүүхдийн уйлах дуу, их хотын шуугиан, шувууны жиргээ, салхи, бороо, далай давалгаа, галт уулын дэлбэрэлтийн дуу хүртэл дискэн байгаа гэнэ. 58 орны хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн бичлэгнээс гадна Моцарт, Бетховен зэрэг сонгодогоос эхлээд Битлз, Армстронг зэрэг рок хөгжим, дэлхийн олон үндэсний аялгууг бичсэн байна. Хэрэв "Вояжер" ямар нэгэн ухаант амьтан амьдардаг гариг, ертөнцтэй тааралдвал дэлхийн хүн төрөлхтний тухай мэдээлэлийг уг дискнээс авах боломжтой. “Вояжер-1” хөлөг 1990 онд дэлхийн зургийг 6 тэрбум километрийн зайнаас авсан. (зураг) Хөлөг 2295 МГц (долгионы урт 13,1 см.), 8418 МГц (3,56 см) давтамжин дээр ажилладаг 23 ваттын чадалтай хоёр нэвтрүүлэгчтэй.
“Вояжер-2” хөлгийн 3 ширхэг цөмийн генератор нь хөлгийн тоног төхөөрөмжүүдийг 2025 он хүртэл эрчим хүчээр хангах боломжтой гэж үзэж байна.
Яг одоо “Вояжер-2” дэлхийгээс 15,236 тэрбум километр холдоод байгаа бөгөөд нарны аймгийн хил хязгаарыг даван од хоорондын хязгааргүй орчлон руу аялалаа эхэлж байна.

“Вояжер-2” цаашдын прогноз (зураг)
• 2025-2030 онд “Вояжер-2” той холбоо тасарна.
• 8571 онд “Барнард” одонд очно.
• 20319 онд “Проксим Центавр” (Өмнөд Хаалганы Гялаан) одонд очих буюу дэлхийгээсс 3,5 гэрлийн жил холдоно.
• 296036 онд “Сириус” (Хөхдэй Мэргэн) одонд очно. Дэлхийгээс 8,6 гэрлийн жил холдоно.