Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн “Цагаан нуга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ тус сумын харьяат иргэн Ц /37 настай, эрэгтэй/, 2020.04.12-ны өдрийн 23:00 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сумын төв дэх ээжийнхээсээ гэрлүүгээ явна гэж гараад сураггүй болжээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 04.23-ны өдрийн байдлаар тус сумын Онон багийн “Яргуйтын хавцал” гэдэг газраас “Өндөр даваа” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар, мөн “Цагаан нуга" гэдэг газраас “Хар-Ус” гэдэг газар хүртэл 10 км-т “Онон” голоор завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байна.
Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагааг өнөөдрөөс явуулж эхэлжээ.