Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн төрөх, эмэгтэйчүүдийн тасагт энэ сарын 4-ний өдөр гурван ихэр хүүхэд мэндэлжээ.
Гурван ихрийн хувьд ээжийнхээ зургаа дахь төрөлтийн ес дөх хүүхдүүд болон мэндэлсэн бөгөөд 35-36 долоо хоногтойдоо 1,700 грамм, 1,800 грамм, 1,900 грамм жинтэй тус тус төржээ. Нярайн тасгийн ажилчид гурван ихэр охиныг 15 хоногийн хугацаанд хяналтдаа байлган эх, хүүхдийн биеийн байдлыг тогтворжуулан тэнхрүүлж, өчигдөр гэрт нь гаргажээ.
Хүүхдүүдийг эсэн мэнд өлгийдөхөд тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Оюунмаа, эх барихын эмч А.Энхчимэг, Г.Баасанжаргал, мэдээгүйжүүлгийн эмч Б.Ууганбаатар, Д.Мөнхжаргал, хүүхдийн эмч Б.Арьяа, эх баригч Д.Бахытгүл, мэс заслын сувилагч Б. Гэрэл, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Бижанаар, М.Айжан, нярайн сувилагч Д.Бадамцэцэг нар ажилласан байна. Яаралтай кесаров мэс заслаар эх, хүүхдүүдийг эсэн мэнд төрүүлжээ.