Улаанбаатарт энэ онд 52,7 км урттай дугуйн шинэ замтай болно
5 сарын 12, 2020

Нийслэл хотноо 2020 онд нийт 52,7 км урттай дугуйн шинэ замтай болохоор төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд Налайх-Улаанбаатар, Яармаг, Зайсан, Маршалын гүүр зэрэг холбоос замуудын дунд тус дугуйн замыг байгуулахаар болжээ.

Маршалын гүүрээс Улиастайн гүүр хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой 7,2 км үргэлжлэх дугуйн замын ажил хийгдэж байгаа. Энэ зам 6 дугаар сарын 10-нд бүрэн ашиглалтад орох бол бусад замыг 8, 9 дүгээр сард багтаан бүрэн ашиглалтад оруулна.


Иргэдээс хүүхэд багачууд, ахмадууд алхах, гүйх болоод тасралтгүй үргэлжлэх дугуйн замтай болох санал хүсэлтийг олон жил тавьж байгаа аж. Тэдний хүсэлтийн дагуу Таван шар-Саппоро-10 дугаар хороолол, Саппоро-Баянбүрд, Гэсэр сүм-Анкарагийн гудамж, МУБИС-Зүүн 4 зам, Офицеруудын ордон, Улиастай гүүр-Гачууртын уулзвар, Налайх-Баянзүрхийн гүүр гэсэн маршрутаар дугуйн зам тавигдах юм байна.

Мөн Яармагийн гүүрний хойгуур дамжаад, Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Скай ресорд, Баянзүрхийн товчоо, Налайхын зам гэсэн маршрутаар дугуйн зам тавихаар төлөвлөөд байгаа юм.