Эмч нар төрсөн нярайн ихсийг зардаг гэх мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэв
10 сарын 19, 2022

 Цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэр "Нэгдүгээр төрөх эмнэлгийн эмч, ажилтнууд нярайн ихсийг зардаг байсан гэх мэдээлэл яваад байна. Энэ тал дээр мэдээлэл өгнө үү" гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цахим орчинд ийм мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллага нь олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр гарсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй зүйл дээр гомдол мэдээлэл бүртгээд, холбогдох шалгалтын ажиллагаа хийдэг. Энэ тал дээр гомдол мэдээллийг нь шалгах ажиллагаа хийгдэж байгаа гэх товч мэдээлэл байна. Гэхдээ хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн эсэх болон тогтоогдсон эсэх талаарх тодорхой мэдээлэл одоохондоо гараагүй.

Ямартай ч тухайн мэдээллийг зүгээр хараад өнгөрөөгүй бөгөөд мэдээллийг харсан даруйд шалгаж нягтлах ажиллагаа хийгдэж байна" гэв.