Хэл, хил, мал гуравтайгаа
байвал хэн баян Монгол баян хэмээн нэгэн цагт малчдын төлөө Мал сүргийг хулгайн
гэмт халдлагаас хамгаалах монголын нийгэмлэгийг байгуулж байсан Зундуйн Доржийн
охин Батханд Алтай нутагт малчдын төлөө төдийгүй эмэгтэйчүүдийн төлөө их ажил
хийж чадах эмэгтэй гэж Алтай нутгийнхан үзэж байна.
Батханд
нь 40 настай, сэтгүүлч, эрхзүйч мэргэжилтэй. АНУ-ын
Калифорнийн их сургуульд Америк судлал, АНУ-ын Харвардын Их Сургуулийн сэтгүүлзүйн
чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн өндөр боловсролтой нэгэн юм. Тэрээр ажлын
гараагаа ТВ9 телевизээс эхлүүлсэн бөгөөд НТВ телевизийн захирал, ETV телевизийн
захирал, УИХ-ын Тамгын газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан аж. Энэ жил
Алтайчууд анх удаа эмэгтэй, нэр цэвэр, шударга хүнийг сонговол Алтай нутагт
хөгжил ирэх байх гэж Алтайчууд үзэж байна. Эмэгтэй хүн удирдсан газар өнгө
зүстэй байдаг гэж Монголчууд үздэг. Тэгэхээр энэ жил Говь-Алтайчууд Зундуйн
Доржийн охин Батхандыг сонгоно гэдэгт эмэгтэйчүүд итгэж байгаагаа илэрхийлж
эхэлжээ.