Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1192 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 452,882 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 593 нь Улаанбаатар хотод, 599 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Уг өвчний улмаас 41-ээс дээш насны гурван иргэн нас баржээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,451 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21,895 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 1,364
- Хүндэвтэр - 3,490
- Хүнд - 537
- Маш хүнд – 60 хүн байна.