С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүхийн танхимаас Цагдан хорих анги руу хуяглан хүргэв
6 сарын 18, 2020


​С.Баяр нарт холбогдох долоон хүний шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.

Шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нар ирээгүй учраас шүүх хуралдааныг зургаадугаар сарын 22-ны 09:00 цаг хүртэл хойшлуулав. Түүнчлэн дараагийн шүүх хуралдаан хүртэл С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих шийдвэр гаргасан юм. 

Тэднийг шүүх хуралдааны танхимаас ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги руу хуяглан авч явав.