ЭЕШ-ын зохион байгуулалтын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
6 сарын 30, 2020


Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтын бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хийжээ. Нийслэлийн хэмжээнд 2020 оны ЭЕШ-ыг 43 байранд нийт 11101 шалгуулагчийг хамруулахаар зохион байгуулсан байх бөгөөд урьдчилан сэргийлэх шалгалтад 34 байр буюу 79.1 хувийг хамруулахад 55 хаалгаар орж, 49-өөр гарахаар бэлтгэсэн байна. Сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөө 57-г тохижуулсан байна. Шалгалтыг зохион байгуулах байрнуудын 4 байранд буюу 17.8 хувьд зураглал хийж байршуулаагүй, шалгалтын 5 байранд буюу 14.7 хувьд санамж, зөвлөмжийг зохих газруудад байрлуулаагүй, 2 байранд буюу 5.9 хувьд гар угаах нөхцөлийг бүрдүүлээгүй, 13 байранд буюу 38.2 хувьд анги танхимд гар халдваргүйжүүлэх уусмалыг байрлуулаагүй, 2 байранд буюу 94.1 хувьд ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор хангаагүй, нийт 805 анги танхимд шалгалтыг авахаас 457 буюу 56.7 хувийг камержуулаагүй байна.