Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:
–Сүүлийн гурван өдөрт нийт 2027 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурван хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Тухайлбал, аравдугаар сарын 8-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 51 настай ачаа тээврийн жолооч, аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 31 настай эмэгтэй , 25 настай эрэгтэй нарт халдвар илэрлээ.
Мөн наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 60 настай эмэгтэй, есдүгээр сарын 2-ны өдөр Сиатл Улаанбаатар нислэгээр ирсэн 81 настай эмэгтэй нар эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжсэн. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан 318 тохиолдлоос 310 нь эдгэлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д найман хүн эмчлүүлж байгаагаас таван хүний бие хөнгөн, гурав нь хүндэвтэр байна.