Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр/2020.10.16/ хөөрнө. Тус транзит нислэгээр 250 гаруй иргэн ирэх бөгөөд дээрх иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлах юм.
УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Сөүл рүү хоёр нислэг, Токио руу нийт дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1560 иргэнээ татан аваад байна.
ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД
- Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.