Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.10.21) мэдээллээ хийлээ. Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1995 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс вирус илэрчээ. 2020 оны аравдугаар сарын 19-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын 40, 46 настай хоёр тээврийн жолооч болон Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр вирус илэрлээ. Мөн “Улирлын томуугийн вакцинжуулалтын ажил аравдугаар сарын 1-нээс эхлэн нийт 509.500 хүн тун вакцин оруулж ирсэн. Нийгмийн зорилтот бүлгүүдийг хамруулснаар 78.9 хувьтай байна. Мөн томуугийн вакцин хийлгэх хүсэлтэй 55 мянга гаруй иргэн хандсан. Тийм учраас бид 100 мянган хүн тун вакциныг захиалсан. Дэлхийн улс орнуудад томуугийн вакцины хүртээмж ховор байгаа” гэв.
Холбоотой мэдээ