2020.10.20-ны 19.30 цагийн орчим Төв аймгийн Өндөрширээт сум 2-р баг “Бүс Хайрхан” гэх газар /Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн 188 кт/-т асфальтан замд Toyota Prius-20 маркийн автомашин Kia Granbird автобустай мөргөлдөж, зорчигч 23 настай, эмэгтэй Н-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан байна.
Улаанбаатар хотоос баруун аймгийг чиглэсэн авто замд #халтиргаа #гулгаа үүссэн тул #АНХААРАЛ болгоомжтой тээврийн хэрэгслийн #ХУРД-ыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.