Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа өчигдөр орой 20:00 цагт дуусаж, саналаа өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 74.33 хувь нь ирж саналаа өгсөн байна.
19 аймгийн 61 хэсэг, Налайх дүүргийн 2 хэсэг, нийт 63 хэсэгт нэмэлт санал хураалтад оролцох ёстой сонгогчдын 25.82 хувь нь ирж саналаа өгчээ.
Хамгийн олон сонгогч буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 1,401 сонгогчийн 469 нь буюу 33.48 хувь саналаа өгснөөр нийт ирцийн 64.72 хувь болсон бол Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нэмэлт санал хураалтад оролцох 14 сонгогчийн 10 нь ирсэнээр нэмэлт санал хураалтын ирцийн хувь нь 71.43 болж, нийт ирц 97.93 хувь болсон байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэв.