Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд иргэн Д-г 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 00.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 165-170 см өндөртэй 40-45 орчим настай хоёр эрэгтэй хүнд зодуулж эд зүйлсээ дээрэмдүүлсэн гэх дуудлага иржээ.
Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 37 настай, эрэгтэй Ц.Х, 40 настай, эрэгтэй Ж.Б нар нь бүлэглэн үйлдсэнийг олж тогтоон дайчлан баривчиллаа.