Гал түймэрт бага насны дөрвөн хүүхэд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Орбит”-ын ... дугаар гудамжинд таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага аравдугаар сарын 25-ны өдрийн 16:04 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиж 35 минут ажиллаж унтраажээ.
Уг гал түймэрт 7, 5 болон 2 настай гурван эрэгтэй, 6 настай нэг охин өртөж нас барсан тул цогцсыг гаргаж, тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.