УОК-ын ээлжит хурал өнөөдөр болж байна. Тус комиссоос агаарын болон авто тээврийн, төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргажээ.
Мөн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг он дуустал сунгахаар болсон байна. УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталгаажуулж, эцсийн шийдвэрийг гаргана.
Засгийн газрын ээлжит хуралдаан Лхагва гаригт болно. Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдварт цар тахлын улмаас манай улс хилийн боомтуудаа 2020 оны хоёрдугаар сараас эхлэн хааж, гадны зорчигчдыг нэвтрүүлэхгүй байгаа билээ.