Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар ирэх сард хийхээр тусгай үүргийн нислэгийн урьдчилсан хуваарийг гаргасан билээ.
Тухайлбал, БНСУ руу зургаа, Япон улс руу хоёр удаа нислэг үйлдэх бол Герман, Казахстан руу тус бүр нэг удаагийн нислэг хийхээр төлөвлөж буйг өчигдөр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлсэн. Ийнхүү 10 удаагийн нислэгээр 1,980 иргэнээ эх орондоо авчрахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн хугацаанд нийт 98 нислэгээр 19,519 иргэнээ эх орондоо татан аваад байгаа юм.