Маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Нисэх-Миний ирээдүй” мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа аж.
Нисэхийн салбарт ажиллах хүсэл, сонирхолтой оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан нисэхийн чиглэлийн ямар мэргэжил эзэмших, гадаад, дотоодын их, дээд сургуулиудын мэдээлэл, ажлын байранд тавигддаг шаардлага зэрэг олон талын мэдээ, мэдээллийг өгөх ач холбогдолтой юм. Тус өдөрлөгт Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний алба салбарууд, МИАТ ХК, Хүннү эйр ХХК, “Аэро монголиа” ХХК, Отгонтэнгэр, “Их-Засаг” сургууль зэрэг 20-иод байгууллага оролцоно.