Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдварын 350 дахь тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Үүнээс 313 нь эмчлэгдэн, бүрэн эдгэрээд байна.
Өнөөдөр илэрсэн тохиолдлын талаар ХӨСҮТ-өөс тодруулахад "Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор аравдугаар сарын 20-нд ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн" гэлээ.
Одоогоор 37 хүн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 32 хүний биеийн байдал хөнгөн, таван хүний бие хүндэвтэр байгаа юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 90,951 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийжээ.