ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг зарлаж, шинээр халдвар илэрсэн эсэх талаар мэдээллээ.
Тэрбээр "2020 оны арваннэгдүгээр сарын 6-8-ны хооронд нийт 1,816 хүний сорьцод шинжилгээ хийхэд нийтдээ 12 хүнд коронавирусийн халдвар илэрлээ.
- аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээнд халдвар илэрсэн.
- аравдугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд халдвар илэрлээ.
- арваннэгдүгээр сарын 7-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины нэг жолооч/ОХУ-ын иргэн/-оос халдвар илэрсэн. Тухайн иргэний өөрийнх нь хүсэлтийг үндэслэн тус улсын холбогдох албаныхантай зөвлөлдөж, түүнийг буцаасан.
- арваннэгдүгээр сарын 8-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолоочид/56 настай Беларусь улсын иргэн, 52 настай Монгол Улсын иргэн/ халдвар илэрлээ.
- аравдугаар сарын 17, 18-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины гурван жолоочид хийсэн давтан шинжилгээгээр мөн халдвар илэрлээ. Гурван жолооч Монгол Улсын иргэн.
Монгол жолооч нар олон компаниар дамжиж бараагаа цуглуулаад орж ирдэг юм байна. Хилийн цаана хяналт сул байгаа нь эрсдэл дагуулж байгаа юм.
Халдвар илэрсэн сувилагчтай хамт ажиллаж байсан таван ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй байна.
Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа.
Батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 368 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 49 хүний нэгийнх нь биеийн байдал хүн, 7 нь хүндэвтэр, 41 хүн хөнгөн байна" гэдгийг хэллээ.