COVID-19-ийн халдварын хоёр дахь давлагаа томуугийн улиралтай давхцаж буйг ДЭМБ-аас анхааруулж буй. Иймд, нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй тул томуугийн вакцинд хамрагдахыг зөвлөж байгаа юм. Монгол Улсын хувьд Засгийн газрын санхүүжилтээр зөвхөн эрсдэлт бүлгийн иргэдээ томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамруулдаг байсан бол энэ жил 1.2 сая иргэнээ үнэ төлбөргүй хамруулахаар болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байв. Вакцинжуулалттай холбоотой цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-өөс тодруулахад сая гаруй иргэнийг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах аж. Мөн удахгүй 100 мянган хүн тун вакциныг хүлээн авах юм байна. Эхний ээлжийн 509.500 хүн тун вакциныг хоёр удаагийн ханган нийлүүлэлтээр татан авсан байна. Албаны мэдээллээр удахгүй ирэх 100 мянган тун вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн авах юм байна.
Холбоотой мэдээ