Зөвлөмж: Covid-19-ийн халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
11 сарын 11, 2020

Тусгаарлалтаас гарсан олон улсын тээврийн жолооч, гэр бүлийн хүнээс нь Covid-19-ийн халдвар илэрсэнтэй холбогдуулан, нийслэлд 3 хоног хөл хорио тогтоогоод байна. Үүнтэй холбоотойгоор бүх шатны сургууль, цэцэрлэг болон нийслэлээс гарах хөдөлгөөнийг хязгаарласан.

Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, маскаа зүүж, шаардлагагүй бол олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхааруулж байна.